СХД: Хүүхэд хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлыг эрчимжүүлэх үүрэг өгөв
Үйл явдал
/
2023-04-04
Сонгинохайрхан дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай удирдан явууллаа. Хурлын эхэнд өмнөх шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврыг биелэлттэй танилцлаа.
Тухайлбал тоглоомын талбайн стандарт аюулгүй ажиллагааны байдалд шалгалт хийж, худалдаа, үйлчилгээний газар болон гадна хаяг, хаягийн байгууламжийн стандартыг хангуулах ажлыг зохион байгуулж, зөвшөөрөлгүй байршуулсан 68 хаяг, самбар буулган, “Хотоо угаая” аянд дүүргийн 1842 аж ахуйн нэгж байгууллагууд нэгдэж хайс, хашлага, ойр орчмын 50 метрийг цэвэрлэсэн байна. Мөн ирэх 5 дугаар сард болох “Стратегийн команд штабын сургалт”-ын хүрээнд дүүргийн мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнийг чадавхжуулах сургалт орсныг харьяа хэлтэс, албадын дарга нар мэдээллээ.
Өнөөдрийн хурлаар дүүргийн Засаг дарга хөдөлмөр эрхлэлтийн талаар хийж хэрэгжүүлж байгаа ажлаа эрчимжүүлэх, олон нийтэд сурталчлан таниулах, гэр бүлийн хүчирхийлэл болон хүүхэд хамгаалал, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлийн ажлуудаа эрчимжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй байдлыг хангасан худалдаа, үйлчилгээний байгууллагуудын судалгааг гаргах, дүүргийн хэмжээний ногоон байгууламжийн судалгаа гаргах, хөрөнгө оруулалт, барилга угсралтын ажил зогссон сургууль, цэцэрлэгийн судалгааг гаргах зэрэг үүрэг даалгаврыг холбогдох хэлтэс, алба, байгууллагуудад өгөв.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.34.161)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.