Цахим гавтай байсан Д.Монголхүүд ЗУРГААН САР ХОРИХ ЯЛ оноолоо
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-04-04

Иргэн Д.Монголхүүг 2022 оны тавдугаар сард Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс зургаан цагдааг зодсон гэх хэргээр 12 сарын турш зорчих эрхийг нь хязгаарлах шийдвэр гаргасан. Түүнийг оршин суугаа Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх ял оноож байв. Түүнийг таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн гэдэг үндэслэлээр ЗУРГААН САР БАРИВЧЛАН ХОРИХ ЯЛ оноожээ. 

Гэвч иргэн Д.Монголхүү зорчих эрхийг хязгаарлах ялыг хоёр удаа зөрчсөн тул ийнхүү зургаан сар хорихоор болжээ. Ингэснээр түүний зорчих эрхийг хязгаарласан ялыг хорих ял болж өөрчилжээ. “Монголын шорон Монголхүүгээр дутаж гэнэ дээ. Гавны цэнэг дууссан, гэхдээ дүүргээсээ гараагүй байхад хорьчихлоо” гэж хэмээн өмгөөлөгч нь байр сууриа илэрхийллээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.30.62)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.