Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, “Уанскай” (One sky) Олон Улсын байгууллагын хамтын ажиллагааны уулзалт хийлээ
Үйл явдал
/
2023-04-04
Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар нь “Уанскай” Олон Улсын байгууллагатай 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулан ажиллаж эхэлсэн. Хамтын ажиллагааны хүрээнд Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Эрдэнэбаяр нар “Уанскай” Олон Улсын төрийн бус байгууллагын Гүйцэтгэх захирал Морган Ланс, Олон Улсын хамтын ажиллагаа хариуцсан захирал Натали Чампион, Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан ахлах менежер Б.Мөнхтуяа нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар цаашид бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих, эцэг, эх, асран хамгаалагчдыг чадавхжуулах, хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцлсон юм.
“Уанскай” Олон Улсын төрийн бус байгууллага нь тус дүүргийн 21 дүгээр хороонд үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд “Монгол Улсын эрсдэлт орчинд буй гэр хорооллын 0-3 насны хүүхдүүдэд тасралтгүй олгогдох асаргааг үзүүлэхэд шаардлагатай ур чадварын сургалтыг асран хамгаалагчдад зааж сургах” төслийн хүрээнд бага насны хүүхдүүдийг хөгжүүлэх, тэдний эцэг эх, асран хамгаалагчдыг чадавхжуулах чиглэлээр сургалт, нөлөөллийн арга хэмжээнүүдийг зохион байгуулж, 2000 гаруй эцэг эх, асран хамгаалагчдыг хамруулаад байна. Баянзүрх дүүрэг нь “Уанскай” Олон Улсын төрийн бус байгууллагатай урт хугацаанд хамтран ажиллах хүсэлтээ илэрхийллээ гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.178.211)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.