"Бүрэн угааж-Бүтэн байдлыг хангуулъя" аян үргэлжилж байна
Үйл явдал
/
2023-04-05
Аяны хүрээнд 249 хүүхдийн тоглоомын талбай, 78 биеийн тамир дасгал хөдөлгөөний төхөөрөмж, 8 сагсны шийд, 21 сүүдрэвч, 141 сандал, 852 хогийн сав, 12 хөшөө дурсгал, 19090 метр хайс, хашлага, 11144 метр үерийн далан сувгийн цэвэрлэгээ, 243 тэмдэг тэмдэглэгээг угааж цэвэрлээд байна. Мөн цэвэрлэгээнээс гарсан 185.5 тонн хог хаягдлыг цэвэрлэн, зөөн тээвэрлэсэн.
Энэ долоо хоногт сургууль, цэцэрлэгийн гадна орчны угаалга, цэвэрлэгээ явагдах юм.
Хаврын бүх нийтийн их цэвэрлэгээ 2023.04.14-ний өдөр 11:00 цагаас эхэлж, 90 минут үргэлжилнэ. Иргэн, аж ахуй нэгж байгууллагууд энэ хугацаанд бүх нийтийн их цэвэрлэгээнд идэвхтэй оролцож, хоггүй дүүрэг болох аянд нэгдэхийг уриалж байна
Сэтгэгдэл:
Таны IP: (13.58.5.57)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.