Үнэт эдлэл хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн хэргийг илрүүлжээ
Үйл явдал
/
2023-04-05

Истанбул-Улаанбаатар чиглэлд "Туркиш Эйрлайнс THY-236" дугаартай онгоцоор энэ сарын 3-4-нд шилжих шөнө зорчсон 32 настай, эрэгтэй "М" нь улсын хилээр хууль бусаар үнэт эдлэл нэвтрүүлжээ. 

Тодруулбал, тэрбээр 371.9 грамм монет, 5,206.4 грамм мөнгөн эдлэл авч явсан байна.

Уг хэргийг иргэний агаарын тээвэр дэх Цагдаагийн хэлтсийн алба хаагчид илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.68.18)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.