СХД: Олон нийтийн оролцоог түшиглэсэн урт хугацааны тусламж үйлчилгээний шинэлэг тогтолцоог бэхжүүлэх нь төслийн уулзалт боллоо
Үйл явдал
/
2023-04-06
Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Азийн хөгжлийн банктай хамтран " Олон нийтэд түшиглэн ахмад настанд үзүүлэх урт хугацааны тусламж үйлчилгээний шинэлэг тогтолцоо, үйлчилгээг хөгжүүлэх нь" ТА-9928 техникийн туслалцааны туршилтын төслийг 2021 оноос нэвтрүүлж эхэлсэн.
Тус төслийн хүрээнд ахмад настанд зориулсан тусламж үйлчилгээний шинэ ойлголтыг бий болгох, эмзэг, зорилтот бүлгийн ахмад настанд чиглэсэн чанартай, тогтвортой үйлчилгээг олон нийтийн оролцоон түшиглэн зохион байгуулах шинэлэг үйлчилгээний загвар бий болгох, бүс нутагт урт хугацааны тусламж үйлчилгээний олон улсын туршлагыг нэвтрүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм.
Энэ хүрээнд манай улсаас Дархан, Сэлэнгэ, Сонгинохайрхан дүүрэг сонгогдсон.
Сонгинохайрхан дүүргийн төслийн удирдах хорооны дарга Д.Ундармаа, гишүүд Ч.Энххорол, Э.Энхтуул, П.Самдан, Г.Жавзандулам, А.Даваасүрэн, Н.Баянмөнх болон Төслийн удирдах хорооны гишүүн Я.Буянжаргал, О.Нямгэрэл, ХНХЯ-ны мэргэжилтэн Ө.Гэрэлт-Од, сайн дурын байгууллагууд, өрхийн эрүүл мэндийн төв, идэвхтэй насжилтыг дэмжих төвүүдтэй хамтран уулзалт зохион байгууллаа.
Уулзалтаар дүүргийн иргэд, тэр дундаа ахмадуудад чиглэсэн үйлчилгээ, дэмжлэг, хөрөнгө, нөөц боломж, давуу талуудаа илрүүлэх, тодорхойлох, идэвхтэй насжилтыг дэмжих төвийн үйл ажиллагаатай уялдуулж олон нийтийн оролцоотой кэйс менежментийн систем, багийн бүтэц, зохион байгуулалт, үйлчилгээ, ажил үүргийг нарийвчлан хэлэлцэж мэдээлэл солилцсон юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.21.47)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.