Өмнөговь аймгийн засаг даргын дэргэдэх агентлагийн дарга нарын шуурхай хуралдаан боллоо
Үйл явдал
/
2023-04-06
Сар бүрийн эхэнд аймгийн Засаг дарга агентлагийн дарга нартай хуралдаан зохион байгуулж ажлын явц, гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж үүрэг чиглэл өгдөг. Энэ удаагийн хуралдаанаар дараах үүрэг чиглэлүүдийг өглөө.
Төрийн байгууллагуудын цагийн бүртгэлийн хяналтыг сайжруулах. Агентлагийн дарга нар ажлын цагийг чандлан мөрдөх.
ГХБХБГазрын газар өмчлөх хүсэлт хүлээж авахтай холбоотой иргэдийн бөөгнөрөл үүсэж хүндрэл учирсан байдлыг цаашид анхаарч, цахимаар хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж байх.
Аялал жуулчлалын улирал эхэлж байгаа энэ үед байгалийн цогцолборт газруудын хог хаягдал, ариун цэврийн менежментийг сайжруулах үр дүнтэй арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэх. Нөхөн сэргээлтийн ажлуудыг эрчимжүүлэх.
Аймгийн СУГазар харьяа байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулах, Музейн тасалбарыг цахимаар худалдаалж байх. Ном уншигчдад зориулан номыг санг цахимжуулах.
БТСГ-ын дэргэдэх усан бассейны үйл ажиллагааг олон нийтэд таниулан, сонирхогчдын тоог нэмэгдүүлж ажиллах.
ЭМГазарт “Эрт илрүүлэг”-ийн үзлэгт иргэдийг идэвхтэй хамруулах
Аймгийн ХХААГ-ыг хаврын тариалалтын үед газар тариалан эрхлэгчдийг техник хэрэгслээр ханган дэмжиж ажиллах, авах ургацыг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллах.
Сурагчдын сурлагын амжилтыг нэмэгдүүлэх бодитой арга хэмжээ авах, цэцэрлэг сургуулийн хүүхдийн хоолны мөнгийг орон нутгаас шийдвэрлэн нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор хүнсний бүтээгдэхүүний чанарт хяналт тавьж ажиллахыг аймгийн БШУГазарт.
Хаврын цагт гарч болзошгүй эрсдэлүүдээс урьдчилан сэргийлж, малчдад анхан шатны тусламжийн богцыг хүргүүлэх ажлыг зохион байгуулах зэрэг чиглэлүүдийг ОБГазарт үүрэг болголоо
Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.106.233)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.