Германы “IKI JET” төсөл налайх дүүрэгт хэрэгжинэ
Үйл явдал
/
2023-04-06
Уг төсөл нь Европын холбооны санхүүжилтээр явагдаж байгаа бөгөөд нүүрс ашиглаж эрчим хүч үйлдвэрлэхээс бага багаар татгалзаж, сэргээгдэх эрчим хүч ашиглахаар зорьж буй улс орнуудын орон нутгийн удирдлага, холбоод, байгууллагуудад зохистой, хохиролгүй, үр дүнтэй шилжилт хийхэд нь зөвлөгөө, аргазүйн тусламж үзүүлэх зорилго бүхий үйл ажиллагаа явуулах юм.
Энэ хүрээнд өнөөдөр Нүүрсний бүсүүдийн эрчим хүчний зохистой шилжилт-бүс нутаг дундын платформ /JET-CR Platform/ төслийн төлөвлөлтийн семинар Монгол Германы ашигт малтмал технологийн их сургууль дээр зохион байгуулагдаж байна.
Дээрх семинарт Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, GIZ NAMA Төслийн захирал, JET-CR Platform төслийн зохицуулагч Дуньяа Хоффманн, Төслийн зөвлөх С.Цэрэндаш болон ЗДТГ, Налайхын Дулааны станц ТӨХК, Налайхын барилгын материал, үйлдвэр технологийн парк, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс, Налайх шуурхай удирдлага, хяналт мэдээллийн төв зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцлооы
Сэтгэгдэл:
Таны IP: (18.220.245.233)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.