Өнөөдрийн байдлаар манай улсад ирсэн 107,877 жуулчны 80.7% нь визгүй орноос иржээ
Үйл явдал
/
2023-04-06

2023 оны дөрөвдүгээр сарын 4-ний байдлаар Монгол Улсад 107,877 жуулчин иржээ. 

Энэ нь эхний улирлын зорилтоо давуулан биелүүлсэн үзүүлэлт болсныг Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яамнаас мэдээллээ. Манай улс 2023 онд нэг сая жуулчин авах зорилт тавиад буй. 

Жуулчдыг зорин ирж буй улсаар нь харвал

  • ОХУ-аас 62,000 (57.4%)
  • БНХАУ-аас 19,663 (18.2%)
  • БНСУ-аас 7,966 (7.3%) гэх мэт.

Нийт ирсэн жуулчны 80.7 хувь нь визгүй орноос, 3.1 хувь нь түр чөлөөлсөн орноос ирсэн бол 21.5 хувь нь визтэй орноос иржээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.221.133)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.