Л.Оюун-Эрдэнэ: Т.Бадамжунай нарыг УЛСТӨРӨӨС ЗАЙЛУУЛАХЫН ТУЛД чадах бүхнээ хийнэ!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-04-06

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын сул гишүүн байхдаа “Т.Бадамжунайг Монголын улстөрөөс зайлуулах ёстой. Энэ хүн л Монголын төрийг хүчгүйдүүлж, АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН НАЙМААГ цэцэглүүлсэн. Төр бизнес хоёр холилдчихсон. Ийм зүйлийг бид таслан зогсооно” хэмээн мэдэгдэж байсан. Харин одоо Ерөнхий сайд, Засгийн газрын тэргүүний хувьд улстөрчийн манлайлал үзүүлж “ТАВАН Ш” ажиллагааны хүрээнд өнөөх өстөн дайсан мэт ЖУНАЙГАА баривчилж авчирлаа.

Засгийн газар ямартай ч АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ГЭМТ ХЭРЭГТЭЙ тэмцэж, улс орныхоо нэр хүндийн унагаж, хээл хахуулийн хэрэгт холбогдон, гадаадад цагаачлан толгой хоргодож байгаа эрх мэдэлтнүүдийг нэг нэгээр нэр цохож баривчлан авчирч хорьж эхлээд байна. Т.Бадамжунайгийн араас Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Хөдөлмөрийн баатар Б.Удаанжаргал нарыг авчрах нь баараггүй болоод байгаа.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын энэ зорьмог шийдвэрүүд нь магадгүй 2024 онд болох УИХ-ын сонгуульд МАН-д дахин ялалт авч ирэр том боломж, сайн үзүүлэлт болж байгаа. Гэхдээ парламент дахь ангийнхан нь бас л будлианы эзэд болчихоод буй.

Ямартай ч сул гишүүн байхдаа хэлсэн түүний үг одоо биелэлээ олж буй нь сайн хэрэг. Ард түмэн одоо  л түүнийг сайн дэмжиж АВЛИГЫН АЛТАН ГИЖНИЙГ ТАСЛАХ ёстой. Тэгж чадвал ядаж 30 жил чих амар байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.225.255.178)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.