С.Эрдэнийн хүү ОДБАЯР нарыг нэг жилийн хугацаанд ДҮҮРГЭЭСЭЭ ГАРЧ БОЛОХГҮЙ гэсэн ял оноожээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-04-06

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар өнөөдөр /2023.04.05/ Э.Одбаяр, Ц.Чинбат, Б.Билгүүн, Л.Ганхөлөг, Б.Бямбагэрэл нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хурлаар хэлэлцүүлэх эсэхийг хэлэлцжээ.  Шүүхээс таван иргэнд амьдарч буй дүүргийн нутаг дэвсгэрээс 12 сарын хугацаанд гарахгүй, зорчих эрхийг хязгаарлах ял оноосон байна.

Шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэлд хамаарахгүй тул уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна. Ингэснээр давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлдсэн гэдгийг шүүхээс мэдээллээ. Шүүгдэгч Э.Одбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “худал мэдээлэл тараах” гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бүлэглэн хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.10.162)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.