ЗУРХАЙ: Үс засуулвал өлзийтай сайн
Үйл явдал
/
2023-04-06
ХАВРЫН ДУНД ХӨХӨГЧИН ТУУЛАЙ САРЫН НЭГ ЦАГААН ХӨХ МОРЬ ӨДӨР

БИЛГИЙН ТООЛЛЫН 15 2023.04.06 /ПҮРЭВ ГАРАГ/

Үс засуулвал: Өлзийтай сайн

Наран ургах, шингэх: 06.21-19.28

Барилдлага: Хотол чуулган

Шүтэн барилдлага: Сэрэхүй 

Суудал: Төмөр

Аргын тооллын 4 сарын 6, Бархасвадь гараг. Билгийн тооллын 15, Тэргүүн дагуул одтой, хех морь өдөр. Өдрийн наран 6 цаг 21 минутад мандан, 19 цаг 28 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, тангараг тавих, гэр бүрэхэд сайн. Хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн

Сэтгэгдэл:
Таны IP: (18.189.188.121)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.