Ц.ТУВААН: Төрийн албан хаагчид ажиллангаа ядуурдаг систем үү орчихлоо
Үйл явдал
/
2023-04-07
УИХ-ын чуулганы /2023.04-06/-ны өдрийн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн 2021, 2022 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж байна.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа

 

УИХ-ын гишүүн  Ц.Туваан: Төрийн албан хаагчтай холбоотой асуудал их байна. Төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлье гээд эрүүл мэнд, боловсролын салбарынхан гадаа жагсаал хийж байна. Энэ асуудалд төрийн албаны зөвлөлөөс ямар судалгаа хийдэг вэ?. Үнэнийг хэлэхэд төрийн албан хаагчид ажиллангаа ядуурдаг систем үү орчихлоо. Төрийн албаны зөвлөл нөхцөл байдлыг мэдсээр байж, чимээгүй өнгөрч болохгүй.Үүн дээр ямар нэг шийд гаргахгүй бол төрийн албан хаагчид бүгд БНСУ эсвэл гаднын улс руу ажиллахаар яваад дууслаа. Энэ асуудалд тухайлсан бодлого явуулах шаардлага үүсээд байна. 25 жилээс дээш жил ажилласан хүмүүс дээр цалингийн нэмэгдэл гацаж байгаа нь олон иргэдийн дургүйцлийг хүргэж байна. Нэг ажлын байр дээр удаан хугацаанд тогтвортой ажиллах бодлогын эсрэг зүйл болж байна. Түүнчлэн төрийн албаны шалгалтыг байгаль хамгаалагчаас авдаг аа болих хэрэгтэй

Сэтгэгдэл:
Таны IP: (18.220.174.191)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.