ҮЙЛ ЯВДАЛ: Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэг 3 настай охинд буруу эмчилгээ хийснээс болж амиа алдсан талаар мэдээлэл хийнэ
Үйл явдал
/
2023-04-07

09.50 цагт: СТӨ-нд: АН-аас “Ардчилсан нам: Монгол Улсад ирж буй сорилт” чуулган зохион байгуулж байна. Чуулганд АН-ын үе үеийн удирдлагууд, олон улсын байгууллагын төлөөлөл оролцоно. Утас:9922-1368.

10.30 цагт: АН үүсгэн байгуулагдсан өдрөөр С.Цогтсайхан агсны хөшөөнд цэцэг өргөнө.

11.00 цагт: “ЗМ” сонины Үндэсний мэдээллийн төвд: Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэг 3 настай охинд буруу эмчилгээ хийснээс болж амиа алдсан талаар охины аав  мэдээлэл хийнэ.

12:00 цагт: БШУЯ-нд: Боловсролын зээлийн сангаас олгосон санхүүжилттэй холбоотой  мэдээлэл хийнэ.

14:00 цагт: Үндэсний музейд: Зураач Р.Батцэнгэлийн "МОРИН ХУУРЫН ДУУЛЬ" номын нээлт болно.

14.40 цагт: АН-ын удирдлага, гишүүдийн төлөөлөл С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж мэдэгдэл хийнэ. Утас: 9100-0017.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.80.209)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.