Гурван настай охинд буруу эмчилгээ хийснээс болж амиа алдсан тухай аав нь мэдээлэл хийлээ
Үйл явдал
/
2023-04-08
Гурван настай охинд буруу эмчилгээ хийснээс болж амиа алдсан тухай аав нь мэдээлэл хийж байна. Талийгаач охины аав Г.Энхбилэг: “БГД-ийн Нэгдсэн эмнэлэгт ханиад, хатгаагаа эмчлүүлэхээр очсон охиныг минь “Гэдэсний ханиад” хэмээн буруу оношилж, 7 хоногийн дараа нас барсан. Эмчилгээ хийлгэж эхэлснээс хойш дөрвөн өдрийн дараа охины бие эрс муудаж, хэвтэрт орсон. Гэтэл эмч нар хүүхэд чинь анх ирэхдээ хэвтэрт орсон, муу ирсэн гэж байна.  Өнгөрсөн нэгдүгээр сарын 7-ны өдөр өглөө гэрээсээ гараад БГД-ийн Нэгдсэн эмнэлэг рүү явах үеийн камерын бичлэгийг давхар хавсаргасан. Охин минь аавдаа тэврүүлээд зүгээр очсон. Хүүхдийнхээ биеийг ийм болтол хүндрүүлээд ирлээ гэж байна. Мөн эмч нар миний зөвшөөрөлгүй задлан шинжилгээ хийсэнд маш их гомдолтой байна” гэлээ
Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.135.225)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.