Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн тухай
Үйл явдал
/
2023-04-08

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2023 оны А/55 дугаар тушаалаар байгуулагдсан Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах, олон нийтээс санал авах, хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн боловсруулсан Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эхний хувилбарт олон нийтээс санал авч дууслаа.

Энэ хугацаанд Хууль тогтоомжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн дагуу хуулийн төслийг www.mmhi.gov.mn цахим хуудсанд байршуулан цахим хаягаар санал авах, 5 удаагийн танхимын хэлэлцүүлэг зохион байгуулж, УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар, мэргэжлийн холбоод, холбогдох төрийн бус байгууллагуудад албан бичгээр санал авахаар хүргүүлж ажиллаа.

Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд 2023 оны 3 дугаар сарын 1-нээс 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд нийтдээ давхардсан тоогоор 143 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас 1183 санал ирүүлээд байна.

Ажлын хэсэг дээрх ирсэн саналын хүрээнд хуулийн төсөлд шаардлагатай өөрчлөлтүүдийг хийж, үзэл баримтлал, танилцуулгын хамт дахин санал авахаар байршуулах болно

Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.249.174)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.