Эдийн засаг, бизнесийн салбарыг хамгаалагч Д.ӨНӨРБОЛОР ГИШҮҮНД ТАЛАРХЪЯ!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-04-08

Өргөн Сэлэнгэ мөрөн ой дундуур шуугин урсаж байгаа бол энэ нутгаас УИХ-д сонгогдсон төрийн түшээд Улаанбаатарын замын түгжрэлд стрестэж, утаанд нь хордоод, зарим нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд л шившигээ дэлгээд байна байна.

Монгол төрийн Ерөнхий сайд хийж явсан чансаатай эдийн засагч Жаргалтулгын Эрдэнэбат сул гишүүн болсоноосоо хойш чуулганы хуралдаан дээр ч чанга дуугарч чадахгүй болсон бол аавынхаа бэл бэнчин, өөрийнхөө садар самуун, хүчирхийлэгч байдлыг олон дэлгэж нэр нүүрээ бараад буй Чинбатын Ундрам гишүүн саарал ордон дотор хүний нүүр ч харж чадахгүй “ичгэвтэр байдалд орж” ёстой муугаа үзэж яваа. Могойн эрээн гаднаа, хүний эрээн дотроо гэдэг үнэн үг ажээ!!!

Энэ хоёрын дундуур өөрийн амбиц, хэлний мэдлэгээ аятайхан тааруулаад хэр хэмжээндээ “тодорч яваа” эрхэм бол хөрөнгө чинээ, бизнесээрээ ангийн нөхдөө ардаа хол хаясан СӨҮЛИЙН ӨНӨРБОЛОР гишүүн юм. Гадны түнш байгууллагатай хамтарч өөрийн бизнесээ өөд татаж чадсандаа ч тэрүү УИХ-ын чуулганы хуралдаанд гадаадын хөрөнгө оруулалт, бизнесийн орчин, хөдөө аж ахуй, төсөв санхүүгийн асуудалд ихээхэн анхаарч, болгоомжтой хандахыг сануулдаг шаггүй мэдрэмжтэй эрхэм. Яг л Солонгос улсаас Монгол улсад суугаа Элчин сайд, төрийн төлөөлөгч лугаа адил байнга л СОЛОНГОС руу ниснэ. Уулзалт, хөрөнгө оруулалт татна. Хүүхдүүд сургана, хүмүүсийг аялуулна. Ингэж гүйсний хүчинд саяхан УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатараас “УИХ дахь Монгол Солонгосын парламентын бүлгэмийн дарга” гэсэн шинэ албанд оччихлоо.

Дэлхий нийтээр Коронавирусийн халдвар туссан тун хэцүүхэн цаг үед Монгол төрийг түшилцэх эрхийг тэрбээр олж авсан. Ингэхдээ Сэлэнгэчүүдийг АЖИЛТАЙ, ОРЛОГОТОЙ болгоход өөрийн мэдлэг чадвараа зориулна гэсэн боловч өнөөдрийг хүртэл энэ амлалт нь харамсалтай биелсэнгүй.

Угаас газар тариалангийн өлгий болсон нутгийнханд хүлэмжийн аж ахуйтай болгоно, шинэ техник технологи нэвтрүүлж нутагшуулна гэх зэргийг амласан ч хэрэгжиж эхлээгүй л байна. Уг нь түүн шиг овжин сэрэглэн хүнд бол “Хүнсний хувьсгал” гэдэг том түшиг бий болчихсон. Гэвч аанай л анзаарахгүй байгаа нь харамсалтай. Түүний хэлдэг үгнээс хамгийн үнэтэй нь ТӨР ХУВИЙН ХЭВШИЛТЭЙ ӨРСӨЛДӨЖ БОЛОХГҮЙ гэсэн суурь зарчим. Төр үнэхээр бизнесийн салбар луу гар дүрч олон ч аж ахуй нэгжийг татан унагаж буй хар түүхтэй. Үүнийг эсрэг баттай зогсож чаддаг Д.Өнөрболор гишүүнд талархъя!!!

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.137.67)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.