ЦАГ АГААР: Ихэнх нутгаар дулаарч, цас эрчимтэй хайлна
Үйл явдал
/
2023-04-09
Ойрын 2 өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, цас эрчимтэй хайлах тул болзошгүй шар усны үерийн эрсдэлээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

 Нутгийн баруун хагаст үүлшиж, баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр 0 +5 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +6 +11 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +16 +21 градус, бусад нутгаар +10 +15 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +13 +15 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. +13 +15 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг.  Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +12 +14 градус дулаан байна.

05 цагт Улаанбаатарт: -4 градус хүйтэн, харьцангуй чийг 56 хувь, агаарын даралт 861 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.216.42.251)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.