ЗУРХАЙ: Үс шинээр ҮРГЭЭЛГЭХ буюу ЗАСУУЛАХАД тохиромжгүй
Үйл явдал
/
2023-04-09
ХАВРЫН ДУНД ХӨХӨГЧИН ТУУЛАЙ САРЫН НАЙМАН ЦАГААН УЛААН БИЧ ӨДӨР

2023.04.08 / БЯМБА ГАРАГ/

Үс засуулвал: Өнгө зүс доройтно

Наран ургах, шингэх: 06.17-19.31

Барилдлага: Түлэх

Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй

Суудал: Ус

Аргын тооллын 4 сарын 8, Санчир гараг. Билгийн тооллын 17, Онгоц одтой, улаан бич өдөр. Өдрийн наран 6 цаг 17 минутад мандан, 19 цаг 31 минутад жаргана. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.42.128)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.