Баянхонгор аймгийн уугуул, нисгэгч эмэгтэй Ж.ГАН-ӨЛЗИЙ нь анхын бие даасан нислэгээ амжилттай гүйцэтгэжээ
Үйл явдал
/
2023-04-11
Баянхонгор аймгийн Богд сумын уугуул, тоо физикийн багш И.Чагнаадоржийн зээ охин Ж.Ган-Өлзий АНУ-ын нисгэгчийн сургуульд амжилттай суралцан төгссөн юм. Таван жил нислэгийн удирдагчаар ажиллаж байгаад “Аэромонголиа” ХХК-д анхны эмэгтэй нисгэгчээр ажиллаж байгаа тэрбээр өнөөдөр /2023.04.08/ E145 маягийн агаарын хөлгөөр анхны бие даасан нислэгээ амжилттай гүйцэтгэжээ.
Нисгэгч Ж.Ган-Өлзий нь 27 настай бөгөөд 1990 оноос хойших Монголын гурав дахь эмэгтэй нисгэгч, Баянхонгор аймгаас гаралтай анхны эмэгтэй нисгэгч болж байгаа юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.60.62)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.