Тавдугаар сарын 27-ны Бямба гараг "АВТОМАШИНГҮЙ " өдөр болно
Үйл явдал
/
2023-04-11

Жил бүр амралтын нэг өдрийг автомашингүй болгодог уламжлалтай. Энэ жилийн тухайд Улаанбаатар хотод тавдугаар сарын 27-н автомашингүй өдөр болно.

Тодруулбал, тавдугаар сарын 27-ны Бямба гарагийг автомашингүй өдөр болгон "Улаанбаатар марафон-2023" олон улсын гүйлтийг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/302 дугаар захирамж гарчээ.

Автомашингүй өдрөөр нийслэлийн төв замаар буюу баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэл тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоодог бөгөөд нийтийн тээврийн маршрутад өөрчлөлт ордог билээ. 

Эдгээр зохицуулалтын талаарх мэдээллийг хүргэх болно.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.181.36)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.