ҮЙЛ ЯВДАЛ: "Жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлт” үндэсний форум болно
Үйл явдал
/
2023-04-11

08.30 цагт: Төрийн ордонд: "Шийдвэр гаргах түвшинд тэгш төлөөллийг хангах амлалт: Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг хангах эрх зүйн шинэчлэл” сэдэвт олон улсын форум болно.

09.00-14.00 цагт: Нийслэлийн иргэний танхимд: Экологийн цагдаагийн албанаас “Хүн бүр байгаль хамгаалагч” зөвлөгөөн зохион байгуулж байна.

09.00-14.00 цагт: Төрийн ордонд: УИХ-ын Байнгын хороод болон ажлын хэсгийн хуралдаан болно.

10.00 цагт: ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-т ажиллана. Утас: 8805-7167.

12.00 цагт: Нийслэлийн “Хангарди” ордонд: Нийслэлд байгаа1300 орчим СӨХ-г зохион байгуулалтад оруулж, илүү хариуцлагатай болгох, иргэн, СӨХ-ны хооронд үүсдэг үл ойлголцлыг зохицуулах зорилготой хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсгийн талаар мэдээлнэ. Мөн худалдан авах ажиллагааны хүрээнд хог цэвэрлэгээний 28 машин нийлүүлсэн "Батсээр" ХХК-ийг хуулийн байгууллагаар шалгуулах талаар мэдээлнэ. Утас: 9903-7310.

14.00 цагт: Удирдлагын академид: “Жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлт” үндэсний форум болно. Утас: 9191-2940.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.79.11)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.