Аюулт, үзэгдэл ослын 87 удаагийн дуудлага бүртгэгдэж, 16 иргэний амь насыг авран хамгааллаа
Үйл явдал
/
2023-04-11

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт  буюу энэ сарын 03-09-ний өдрүүдэд аюулт үзэгдэл, ослын 7, ой, хээрийн болон объектын гал түймрийн 77 буюу  нийт 87 удаагийн дуудлага бүртгэгдлээ. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 16  иргэний амь насыг авран хамгааллаа.

Тухайлбал, Өвөрхангай аймгийн Тарагт, Увс аймгийн Баруунтуруун сум, нийслэлийн Налайх дүүрэгт 16 зорчигчтой 3 автомашин цас, мөсөнд суусан дуудлагаар ажиллаж, аюулгүй байдлыг ханган ажиллалаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.216.96.94)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.