Гүүний хатаасан саам, саамын тос Европын холбооны чанарын тэмдэгтэй болно
Үйл явдал
/
2023-04-12

Бүгд Найрамдах Франц Улсын Хөдөө аж ахуй, хүнсний Бүрэн Эрхт Сайд Марк Фэну анх удаа манай улсад айлчилсан хэдий ч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын хувиар 3 дахь удаагийн уулзалт хийлээ.

Уулзалтаар:

  •  Гүүний хатаасан саам, саамын тос зэрэг бүтээгдэхүүнд чанарын тэмдэг, газарзүйн заалтыг танин хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах,
  • Хөрсний үржил шимийг сайжруулах, элэгдлийг бууруулах, органик бодисуудыг хөрсөнд нь хадгалах тухай "4 per 1000" буюу “1000-д 4” олон улсын санаачилга,
  • Өндөр ашиг шимт малын үүлдрүүдийг импортлох, эрүүл бүс байгуулах
  • Хөдөө аж ахуйн чиглэлээр суралцаж буй оюутнуудыг Франц улсад сургах зэрэг асуудлуудаар санал солилцлоо.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.22.71.106)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.