Боловсролоо дэмждэг сайн жишээ Өмнөговь аймагт байна
Үйл явдал
/
2023-04-12
Сургалтын байгууллагын менежментийг сайжруулах жилийн ажлын хүрээнд Боловсролын ерөнхий газрын “Зохион байгуулалтын багийнхан” 2023 оны 4 дүгээр сарын 03-аас 14-ний өдрийг хүртэл 21 аймгийн ерөнхий боловсролын 42 сургууль дээр ажиллаж байна.
Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир болон ажлын хэсгийнхэн Өмнөговь аймагт ажиллалаа. Аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат, Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Амартөгс, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Бадамцэрэн нартай уулзаж, гүйцэтгэлийн үнэлгээний 2023 оны Өмнөговь аймгийн үр дүнг танилцуулж, Сургалтын байгууллагын менежментийг сайжруулах чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар санал солилцлоо.
Мөн “Үр дүнд суурилсан боловсрол” цогц хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар ярилцаж, төслийн саналыг танилцууллаа.
Энэ хүрээнд Боловсролын шинэчлэлийг цогц байдлаар, бодитой хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн Монголын хамгийн анхны загвар аймаг болох...
(i) Олон улсын жишигт нийцсэн сүлжээ бүхий сургалтын орчин FABLAB байгуулах
(ii) Олон улсын STEAM хөтөлбөр нэвтрүүлэх
(iii) 21 дүгээр зууны чадамжид суурилсан багшийн заах арга зүйн мэдлэг олгох
(iv) Аймгийн ЕБС-ийн бүх шатны удирдлага, багш нарын англи хэлний мэдлэгийг үнэлгээ судалгааны үндсэн дээр тулгуурлан цогцоор нь тэгш хамруулах, ахисан түвшинд бэлтгэх асуудлыг ярилцсан.
Ажлын хэсэг зарим цэцэрлэг, сургуулиудын үйл ажиллагаатай танилцан багш, ажилтан, эцэг эх, суралцагчдын төлөөлөлтэй уулзаж, Даланзадгад хотын нийт цэцэрлэг, сургуулийн удирдлагуудад мэдээлэл өгч санал солилцлоо
Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.159.178)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.