БЗД ИТХ-ын дарга А.БАЯР: Таванбогд групп заавал Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тохижилт хийх биш, Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнгийн төсөлд нэгдэж, хамтран ажиллах боломжтой
Үйл явдал
/
2023-04-12
Таван богд групп - KFC 10 жилийн хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 1.1га талбайд KFC Land тохижилтын ажил хийх талаар мэдээлэл олон нийтийн сүлжээнд нэлээдгүй шүүмжлэл дагуулжээ.
Баянзүрх дүүргийн ИТХ-ын даргын хувьд хувийн хэвшил нийгмийн хариуцлагын хүрээнд өөрсдийн хөрөнгөөр ногоон байгууламж барьж байгуулах нь маш зөв асуудал гэдгийг тодотгон хэлэх нь зүйтэй. Харин "KFC Land" гэх нэршлээс эхлээд зурагт харагдаж буй тохижилт, өөрсдийн байгууллагын лого, брендинг талбайд давамгайлсан байгаад нь иргэд бухимдсан гэж ойлгож байна. Мэдээж өөрсдийн хөрөнгөөр, нийгмийн хариуцлагын хүрээнд ажилласан тохиолдолд өөрсдийгөө сурталчлах нь тухайн компанийн нэг талын маркетинг, сурталчилгаа. Гэхдээ нийтээрээ үүнийг буруу гэж үзвэл төслийн баг хамт олон төслийн зургаа эргэж харах нь зүйтэй байх гэж бодож байна.
Хэрэв Таванбогд групп, KFC-Land төслийн багаас заавал уг төслөө заавал Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 1.1га талбайд биш, Баянзүрх дүүргээс санаачлан хэрэгжүүлж буй 20,23,28-р хорооны 300га талбайд байрлах IGM - Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнгийн нэгээхэн хэсэгт уг тохижилтоо хийх боломжтой эсэх, боломжтой бол ирж уулзаж, асуудлыг дэлгэрэнгүй ярилцахыг цахим сүлжээгээр дамжуулан санал болгож байна.
Баянзүрх дүүрэг үргэлж бизнес эрхлэгчдэд ээлтэй байж, нийтийн эрх ашгийг үргэлж дэмжиж, хамтран ажиллах болно. Баярлалаа.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.158.36)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.