БГД: Авто засвар, үйлчилгээ явуулж буй газруудад хамтарсан хяналт шалгалт зохион байгуулж байна
Үйл явдал
/
2023-04-12
Баянгол дүүргийн Засаг даргын 2023 оны А/51 дугаар захирамжийн хүрээнд байгуулагдсан Ажлын хэсгийнхэн 3-р сарын 20-ны өдрөөс эхлэн дүүргийн нутаг дэвсгэрт авто засвар, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийж байна. Тодруулбал, дүүргийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс болон Татварын хэлтэс, Цагдаагийн 1, 2-р хэлтэс, Онцгой байдлын хэлтсийн алба хаагчдаас бүрдсэн Ажлын хэсэг авто засвар, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг сайжруулах, зөрчлийг арилгуулах  зорилгоор  хяналт шалгалтыг явуулж байгаа бөгөөд дүүргийн нутаг дэвсгэрт энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 200 гаруй иргэн, аж ахуй нэгжээс өнөөдрийн байдлаар 120 орчим ААН-д хяналт шалгалт хийгээд байгаа юм.
Хяналт шалгалтын үеэр ангиллын гэрчилгээгээ аваагүй, онлайн бизнес төвд цахим бүртгэлээ хийгээгүй, галын аюулгүй байдлын дүгнэлтгүй, орчны тохижилт, хаяг стандарт шаардлага хангаагүй, үнийн тарифгүй зэрэг нийтлэг зөрчлүүд илэрч байгаа бөгөөд зөрчлийг арилгуулахаар холбогдох байгууллагууд 14 хоногийн хугацаатай үүрэг өгч ажиллаж байна.
Мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4.1.17-д заасны дагуу бүртгэлийн мэдээллийг төлбөр тооцооны бүртгэлийн системд дамжуулах тусгай зориулалт бүхий кассын машин, пос терминал буюу түүнтэй адилтгах программ хангамж бүхий тоног төхөөрөмжийг байршуулж иргэдэд Е баримт олгох талаар шаардлага хүргүүлэн ажиллаж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.217.17)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.