Монголын хүүхдийн спортын YII наадмын Сонгинохайрхан дүүргийн бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээн боллоо
Үйл явдал
/
2023-04-12
"Монголын Хүүхдийн Спортын VII наадам"-ын Сонгинохайрхан дүүргийн 2023 оны Бүжгийн Спортын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа. Тус тэмцээн Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир, спортын хороо, Монголын Бүжгийн Спортын холбоо хамтран зохион байгуулж, 15 байгууллагын 377 бага нас, өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид оролцлоо.
Монголын Хүүхдийн Спортын VII наадмын сонгон шалгаруулалт, зэрэглэл, тамирчин хөгжүүлэх хос, тамирчин хөгжүүлэх соло гэсэн төрлөөр өрсөлдөж, ганцаарчилсан болон багийн нэгдсэн дүнгээр нэгтгэн дүнг гаргаж байр эзлүүллээ.
Байгууллагын дүнгээр:
1-р байрт-Б.Чойдорж захиралтай, Н.Долгормаа дасгалжуулагчтай / Өнөр цогцолбор сургууль/
2-р байрт- Б.Нарангэрэл захиралтай, П.Нямдарь дасгалжуулагчтай /9-р сургууль /
3-р байрт-А.Цэцэгсүрэн захиралтай, С.Тунгалаг дасгалжуулагчтай 122-р сургууль/ тус,тус эзэлж,
Ганцаарчилсан төрлөөр байр эзэлсэн тамирчид алт, мөнгө, хүрэл медаль, диплом, байгууллагын нэгдсэн дүнгээр байр эзэлсэн багууд, цом, алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа
Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.31.125)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.