Элчин сайд Зафер Атешийг хүлээн авч уулзав
Үйл явдал
/
2023-04-12
Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Зафер Атешийг хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр Элчин сайд З.Атеш Бүгд Найрамдах Турк Улсын зүүн өмнөд бүс нутагт болсон хүчтэй газар хөдлөлтийн гамшгийн хүнд цаг үед хүмүүнлэгийн яаралтай тусламж үзүүлсэн Монгол Улсын Батлан хамгаалах яаманд талархал илэрхийлсэн юм.
Түүнчлэн “Хүнд хэцүү цагт тусалсан Монголын ард түмний тусыг Туркийн ард түмэн хэзээ ч мартахгүй, Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье” хэмээсэн талархлын бичгийг гардуулав
Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.17.154)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.