Оросын шилдэг 16 уран гулгагч ирэх сард Монголд ирнэ
Үйл явдал
/
2023-04-12
Тавдугаар сарын 6, 7-ны өдрүүдэд Steppe Arena-д ОХУ-ын уран гулгалтын од тамирчид хүрэлцэн ирж тоглолтоо хийх юм байна. Нийт 16 тамирчин тус тоглолтод оролцох ба 12 бүрэн хэмжээний уран гулгалтын үзүүлбэр тоглогдох болно гэдгийг Steppe Arena-гийн зүгээс мэдээллээ.

Камила Валиева, Елизавета Туктамышева, Евгений Семененко, Дмитрий Алиев гэх мэт од болон гялалзаж буй, дэлхий тахинд өөрсдийгөө харуулж чадсан шилдэг уран гулгагчид ирэх нь тодорхой болжээ. Тун удахгүй бусад бүх тамирчдыг зарлах гэнэ. Тасалбар зөвхөн Steppe Arena website дээр өнөөдрөөс эхлэн борлуулагдана гэжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.111.208)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.