СХД-ийн Хяналт шалгалт хийх ажлын хэсэг хуралдлаа
Үйл явдал
/
2023-04-12
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын “Эрүүл аюулгүй-Цэвэр орчин” бүрдүүлэх арга хэмжээний хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамж гарсан. Тус захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хэсгийн хурал өнөөдөр болж, дүүргийн Засаг даргын орлогч Д.Ундармаа удирдан явууллаа.
Хурлаар ажлын хэсэг дүүргийн 21, 32 дугаар хороодын нутаг дэвсгэрийн нийтийн эдэлбэр газар, гуу жалганд үхсэн мал, амьтны сэг зэмээр хуримтлагдсан үүсмэл хогийн цэгийн байршил тогтоох, түүхий эд худалдан авагч, яс, арьс шир, мах боловсруулах үйлдвэр, эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцаж холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих ажлыг зохион байгуулах тухай ярилцаж, шийдвэрлэлээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.163.250)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.