Өвөрхангай аймаг "Зоонозын өвчин судлалын төвтэй" боллоо
Үйл явдал
/
2023-04-12

Өвөрхангай аймаг Зоонозын өвчин судлалын төв буюу стандартын шаардлага хангасан лабораторитой болжээ.

Тус аймаг сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий лабораторитой болсноор хүн амын дунд гарч болох мал амьтнаас хүнд халддаг элдэв өвчин болон КОВИД-19-тэй адил шинэ болон сэргэж болзошгүй халдварт өвчнийг илрүүлэх тандан судалгааг явуулах, урьдчилан сэргийлэх боломж бүрдсэн байна. 

Уг барилгыг улсын төсвийн 2.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьжээ. 

ЭМЯ-наас тус төвийн хамт олонд халдварт өвчний үед шинжилгээ хийх хүчин чадалтай PCR аппаратыг хүлээлгэн өгсөн байна.

Зоонозын өвчин судлалын үндэсний төв нь аймаг, дүүргүүдэд 14 салбар нэгжтэй. Тэдгээрээс ердөө дөрөв нь өөрийн гэсэн барилгатай, бусад нь түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг аж.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.131.38.14)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.