ОХУ-ын худалдаж авсан "ЮАНИЙН ХЭМЖЭЭ" сарын дотор гурав дахин өсөв
Үйл явдал
/
2023-04-12
Украины дайнтай холбоотой Өрнөдийн эдийн засгийн хориг Оросын эдийн засгийг Хятад улсаас улам бүр хамааралтай болгож байгаа гэдэг.

Үүнийг батлан харуулсан шинэ тоо баримтыг өчигдөр Оросын төв банк мэдээлжээ.

Тухайлбал гуравдугаар сард Оросын иргэд 41.9 тэрбум юань худалдаж авсан нь өмнөх сарын 11.6 тэрбумаас даруй гурав гаруй дахин их хэмжээ болсон байна.

Дурдсан хугацаанд Оросын гадаад валютын нийт арилжааны 39 хувийг рубль-юанийн арилжаа бүрдүүлжээ. Харьцуулбал рубль-ам.долларын арилжаа 34 хувийг эзэлсэн байна.

Энэ оны хоёрдугаар сард Оросын валютын зах зээлд юанийн арилжааны хэмжээ анх удаа ам.долларыг гүйцэж түрүүлсэн юм.

2022 оны хоёрдугаар сард Украины дайн эхлэхээс өмнө Хятадын юань Оросын зах зээлд харьцангуй бага хэмжээтэй арилжаалагддаг байжээ.

Оросын рублийн ам.долларын эсрэг ханш саяхан сүүлийн нэг жилийн хамгийн доод түвшиндээ хүрч унасан. Энэ нь Оросын эрчим хүчний экспортын хэмжээ буурсантай холбоотой гэж ажиглагчид тайлбарлаж байгаа.

“Экспортлогчдын гадаад валютын борлуулалтын орлого түр зуур буурсан нь дөрөвдүгээр сарын эхээр рублийн ханшийн сулралт хурдсах шалтгаан болсон” гэж Оросын төв банк өчигдрийн мэдэгдэлдээ тайлбарлажээ.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.27.131)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.