ЭМБ-уудын 03 дугаар сард иргэдэд үзүүлсэн тусламж, үйлчилгээг иргэдээр давхар хянуулах зорилгоор 93.4 мянган иргэн рүү баталгаажуулах мессежийг илгээжээ
Үйл явдал
/
2023-04-13
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас гэрээт ЭМБ-уудын 03 дугаар сард иргэдэд үзүүлсэн тусламж, үйлчилгээний нэхэмжлэхийг хянаж үзээд, иргэдээр давхар хянуулах шаардлагатай 111 мянган тусламж, үйлчилгээ авсан 93.4 мянган иргэн рүү баталгаажуулах мессежийг өнөөдрөөс илгээж эхэллээ.
- Хэрэв таны утсанд мэссэж ирсэн бол дараах зааврын дагуу бөглөж хариу ирүүлнэ үү.
Баталгаажуулах мэссэжийг илгээх заавар: 
Алхам 1: Ирсэн холбоос дээр дарж гарч ирэх хуудаснаас таны мэдээлэлтэй таарч байгаа эсэхийг нягтална.
Алхам 2: Тэмдэглэгээ бүхий мэдээллүүд нь таны мэдээлэлтэй таарч байгаа эсэхийг шалгаарай.
-Хэрвээ бүртгэл зөрүүтэй байвал "Хэрэглэгчтэй харилцах төв"-ийн 1800-1363 дугаарт мэдэгдээрэй.
Алхам 3: Таны бүртгэл дээр ирсэн нэхэмжлэлийн мэдээлэлтэй танилцаж тусламж, үйлчилгээ авсан бол цэнхэр өнгийн сонголтыг идэвхжүүлнэ.
Хэрвээ аваагүй тохиолдолд сонголт хийхгүй саарал тохиргоонд үлдээнэ.
Алхам 4: Мэдээлэл баталгаажуулах хэсэгт тусламж, үйлчилгээ авсан иргэний регистрийн дугаарыг бүрэн гүйцэд оруулж илгээх товч дарна.
Мэссэжтэй холбоотой асуудлаар “Хэрэглэгчтэй харилцах төв”-ийн 1800-1363, ЭМДЕГ-ын Худалдан авалт, гэрээлэлтийн газрын 7010-1159, 7010-1116 дугаарын утсанд хандаж мэдээлэл аваарай.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.198.83)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.