Нэгдсэн эмнэлгийн дотор, мэдрэл, уламжлалт эмчилгээний тасаг болон гал тогоо иж бүрэн засварт оров
Үйл явдал
/
2023-04-13
Ц.Магсарын нэрэмжит Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэг өөрийн дотоодын нөөц бололцоогоо ашиглан Мэдрэл, Дотор, Уламжлалт эмчилгээний тасаг, гал тогооны хэсэгт иж бүрэн засварыг 2022 оны 12 сард эхлүүлж улмаар энэ 03-р сард дуусгажээ. Засвар дууссанаар тасгууд байрандаа нүүн төвхнөж, өнөөдөр тасгийн үйл ажиллагаагаа албан ёсоор нээлээ.
Засаг дарга Д.Мөнхсайхан “Зөвхөн хэвтэн эмчлүүлэгчдийн гэлтгүй тасаг хамт олны ажиллах орчин нөхцөл сайхан болжээ. Тохитой дулаахан, саруулхан юм. Нэгдсэн эмнэлэг өөрсдийн дотоод нөөц бололцоогоо ашиглан тасгийн тохижилт, ажил үйлчилгээг сайжруулсан нь сайшаалтай байна. Та бүхний ажилд амжилт хүсье” гэлээ.
443,0 сая төгрөгийн төсөвт өртгийн хүрээнд дээрх тасгуудын орц, гарц, хаалга, шат, коридор иж бүрэн шинэчлэгдэж, 100 гаруй өрөө тасалгаа бүрэн засварт орж, гэгээ гэрэлтүүлэг сайтай, тохитой үзэмжтэй, саруул дулаан болсон байна
No photo description available.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.67.235)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.