Нэг сайн "ШОГ ЗУРАГ" мянган үгтэй тэнцэнэ
Үйл явдал
/
2023-04-14
Энэ долоо хоногын фото сурвалжилгаараа "ШОГ ЗУРГИЙГ" онцолж байна. Шог зураг нь тухайн нийгэм, цаг үеийн эмзэг сэдвийг хөндөн, хүн ба хүний амьдралын хөгтэй дүр төрхийг хошин шог хэрнээ, ёж шүүмжлэлт байдлаар илэрхийлж, нийгэм, улс төр, цаг үеийн толь болж байдаг. 
Шог зураач Р.Гал-Одын бие даасан үзэсгэлэнгээ нээсэнтэй холбогдуулан түүнтэй ярилцлаа.
Тэрээр 2009 оноос сонирхлоороо шог зургийн чиглэлээр дагнаад 10 гаруй жил уран бүтээлээ туурвиад явж байна. 2012 онд анхны үзэсгэлэнгээ Парк дээр гаргаж байсан. Хүн өөрийнхөө хөрөг шог зургийг хүлээн зөвшөөрөхгүй хэрнээ инээгээд байдаг. Хүний дотоод сэтгэлд хоёр өөр төрлийн туйлшрал зөрчил явагддаг. Гэхдээ үүнийгээ анзаарч мэддэггүй. Сонирхолтой байгаа биз хэмээн онцоллоо.
May be an image of 2 people, people standing and suit
Би Дүрслэх урлагийн дээд сургуулийн Уран зургийн ангийг 2013 онд төгссөн. 2009 оноос сонирхлоороо шог зургийн чиглэлээр дагнаад 10 гаруй жил уран бүтээлээ туурвиад явж байна. 2012 онд анхны үзэсгэлэнгээ Парк дээр гаргаж байсан. Тухайн үеийн алдар нэртэй хүмүүсийн төрхийг зурсан шог зургийн үзэсгэлэн. Шог зураг бол аж байдал, ахуй амьдрал, дотоод сэтгэлийг илэрхийлсэн гэх мэтээр уран зургийн бүхий л төрөл рүү орж чаддаг өвөрмөц онцгой төрөл. Яг л миний саяын хэлснийг үзнэ. Далд ухамсар ямар хариу үйлдэлтэй байдаг вэ гэдгийг шог зургийн бүхий л бүтээлүүдээрээ харуулахыг зорьсон.
 
No description available.
No description available.
No description available.
No description available.
No description available.
No description available.
No description available.
No description available.
 
 
Шог зураг сонирхогч н.Идэрболд
 
No description available.
ШОГ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН дээр очиж нүдээ баясгавааа. Үнэхээр гайхалтай, та нар минь ч бас очиж үзээрэй. Ховорхон төрсөн авьяастны нэг шог зураач дүүгийн үзэсгэлэнг үзлээ. Өөрийн авьяас билгээс гадна ямар их уншдаг, судалдаг, ертөнцийг өөр нүдээр хардаг, далд ухамсрыг зургаараа дамжуулан гаргасан түүнийгээ тайлбарлаж байгааг сонсоод маш их бахархлаа. Уран бүтээлд нь амжилт хүсье!. Үзэсгэлэн 4/1-4/21 хооронд наадам цэнтерийн хойд талын ХААН ГАЛЕРЕЙ-д болж байгааа шүү. 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.220.53.93)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.