ЗУРХАЙ: Үс засуулвал эд эдлэл идээ ундаа олдоно
Үйл явдал
/
2023-04-13
ХАВРЫН ДУНД ХӨХӨГЧИН ТУУЛАЙ САРЫН ГУРВАН ХӨХ ЦАГААГЧИН ҮХЭР ӨДӨР

Үс засуулвал: Эд эдлэл идээ ундаа олдоно

Наран ургах, шингэх: 06.08-19.38

Барилдлага: Үл тохирох

Шүтэн барилдлага: Авахуй 

Суудал: Шороо

Аргын тооллын 4 сарын 13. Бархасвадь гараг. Билгийн тооллын 23. Элдэв тэнгэртэн одтой, цагаагчин үхэр өдөр. Өдрийн наран 6 цаг 08 минутад мандан, 19 цаг 38 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах. лус тахих, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Цөөрөм байгуулах байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мерее гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ ундаа олно

Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.218.45)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.