БЗС-гийн зээлээр суралцсан 230 хүний холбоо хамаарлыг АТГ шалгаж байна
Үйл явдал
/
2023-04-13

Боловсролын Зээлийн Сан(БЗС)-гаас 1997 оноос хойш зээл авч, гадаадын их, дээд сургуульд суралцсан ч гэрээний үүргээ биелүүлээгүй 230 хүн байгааг салбарын яамнаас нь танилцуулсан.

Энэ үеэрээ тэдний мэдээллийг хуулийн байгууллагад шилжүүлэхээ мэдэгдэж байв.

Тэгвэл Авлигатай Тэмцэх Газраас "БЗС-гаас 1997-2014 он хүртэлх хугацаанд зээл авч гадаадын их, дээд сургуульд суралцсан 230 оюутан гэрээний үүргээ биелүүлсэн байдал, нийтийн албан тушаал эрхэлж байгаа эсэх, тэдний улс төр, бизнесийн нөлөө бүхий этгээдүүдтэй хамааралтай эсэхийг тодруулан шалгаж байна" хэмээн мэдээллээ. 

Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан "Хэн гэж хүүхэд ямар сургууль, ямар хэмжээний мөнгийг БЗС-гаас аваад, өнөөдөр үүргээ биелүүлэхгүй алга болов гэдгийг хууль хяналтын байгууллагатай хамтран шалгаж, шүүхэд шилжүүлэхээр ажиллаж байна. Энэ бол нийтдээ 10 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний эрсдэл БЗС дээр үүсэж байгаа гэсэн үг" гэж байв.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.188.121)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.