Хүчтэй салхи, шороон шуурга шуурч малчдын гэр нурж, ашиглах боломжгүй болсон хэд хэдэн тохиолдол гарлаа
Үйл явдал
/
2023-04-14
Сүүлийн өдрүүдэд зарим нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуурч буй. Үүний улмаас малчдын гэр нурж, ашиглах боломжгүй болсон хэд хэдэн тохиолдол гарчээ 

Баянхонгор аймгийн Баянлиг сумын 1 дүгээр багийн “Дунд хөх хүрэм толгой” гэдэг газар энэ сарын 10-ны өдрийн 07:00-08:00 цагийн орчим 20 м/с хүртэл шороон шуурга шуурсны улмаас 1 гэр нурсан тухай мэдээллийг 12-ны 12:18 цагт хүлээн авчээ. Шуурганд иргэн Б-ийн 4 ханатай 1 гэр нурж, ашиглах боломжгүй болов.

Баянлиг сумын Баян-Аараг 2 дугаар багийн “Муруй” гэдэг газар энэ сарын 10-ны өдрийн 12:00 цагийн орчим 21 м/с хүртэл шороон шуурга шуурсны улмаас 1 гэр нурсан тухай мэдээллийг 12-ны өдрийн 16:38 цагт хүлээн авсан байна. Шуурганд малчин Ө-ын 4 ханатай 1 гэр нурж, ашиглах боломжгүй болжээ.

Баянлиг сумын Хатансуудал багийн “Өлзий” хороолол энэ сарын 10-ны 13:00 цагийн орчим 19 м/с хүртэл шороон шуурга шуурсны улмаас 1 гэр нурсан тухай мэдээллийг энэ сарын 12-ны өдрийн 16:38 цагт хүлээн авчээ. Шуурганд иргэн Б-ын 4 ханатай 1 гэр нурж, ашиглах боломжгүй болжээ.

Түүнчлэн Баянхонгор аймгийн Баянговь сумын Хэлтгий булаг багийн “Зэрэглээ” гэдэг газар энэ сарын 10-ны 12:00 цагийн орчим 32 м/с хүртэл шороон шуурга шуурсны улмаас 1 гэр нурсан тухай мэдээллийг 12-ны 16:38 цагт хүлээн авчээ. Шуурганд малчин Б-ийн 5 ханатай 1 гэр нурж, ашиглах боломжгүй болсон байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.254.44)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.