“Барилгын чанар, аюулгүй байдал” сэдэвт зөвлөгөөн боллоо
Үйл явдал
/
2023-04-14
Өвөрхангай аймагт болсон тус зөвлөгөөнд Барилга, хот байгуулалтын яам, ГЗБГЗЗГ, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ, ШУТИС-ийн багш, мэргэжилтнүүдийн төлөөллүүд, аймгийн Барилгачдын холбоо болон барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 31 аж ахуйн нэгж байгууллагуудын удирдлагууд, 55 инженер, техникийн ажилтнууд оролцож, салбарын хэмжээнд тулгамдаж буй асуудлаар санал бодлоо солилцон, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвлөлдлөө. Тодруулбал,
барилгын салбарын нэгдсэн бүртгэл, мэдээллийн цахим системийн хөгжүүлэлт, барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулах, гарч буй зөрчлүүдийн талаар илтгэл хэлэлцүүлэг өрнөж, барилгын чанар, стандартад анхаарах ажлуудын талаар онцлон, шийдвэрлэх асуудлуудаа хэлэлцэв.
Өвөрхангай аймгийн хэмжээнд 2022 онд улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр барилга угсралтын 14, барилгын засварын 24 ажил, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 235 айлын орон сууц ашиглалтад орсон байна.
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.74.211)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.