Цэцэрлэгийн хүүхдүүдэд САЛХИН ЦЭЦЭГ халдварлаж байна!!
Г.Золбаяр
Үйл явдал
/
2023-04-14

Тууралтад, агаар дуслаар халдварладаг халдварт өвчин ихэсдэг энэ үед хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ХСҮТ-с эмч мэргэжилтнүүд иргэдэд мэдээлэл, зөвлөмж өглөө. Хаврын улиралд хүний биеийн дархлаа суларч агаар дуслаар халдварладаг халдварт өвчиний дэгдэлт нэмэгдэж байгаа учираас хүн бүр хувийн ариун цэвэрт анхаарч олон хүн цугласан газраар зорчихгүй байх амны хаалт зүүж, өвчин тусах эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалж, өвчин тусах эрсдэл өндөр байгаа энэ үед олон хүнтэй газраар аль болох зорчихгүй байхыг анхаарууллаа!

Тодруулбал, салхин цэцэг өвчин 0-5 насны хүүхдэд ихэвчлэн тохиолддог бөгөөд цэцэрлэгийн насны хүүхдүүдийн дунд халдвар өндөр байна гэв. Салхин цэцэг туссан хүүхдийг гэрээр эмчилнэ. Энэ хугацаанд эмнэлгээс өгсөн зөвлөмж зөвлөгөөг даган ойр ойрхон усанд оруулж, агаарт сайн гаргаж 5-7 хоногийн хугацаанд эмийн эмчилгээ хийдэг аж. Уг өвчний дэгдэлтийн тархалт ихсэж байгаа учираас дүүрэг өрх болон орон нутгийн сумдын эмнэлгээр нөхөн вакцинжуулалтын аян өрнүүлж байна. Улаан бурхан болон салхин цэцэг өвчин агаар дуслаар халдварлаж, өндөр халуурах,товруут тууралт биеийн бүх хэсэгт гарах , бөөлжих, суулгах зэрэг шинж тэмдэгээр илэрдэг бөгөөд хүндэрсэн тохиолдолд амь насанд аюултай учир энэ өвчнөөр өвдөхгүй байх тал дээр анхаарч хувийн ариун цэвэр сайн сахих, товлолт болон нөхөн вакцинжуулалтанд заавал хамрагдах мөн хэрэв уг өвчнөөр өвчилсөн бол агаарт сайн гарч усанд орох вирусын эсрэг эм бэлдмэл хэрэглэхийг зөвлөлөө.

БНХАУ, ОХУ-д улаан бурхан өвчиний дэгдэлт их байгаа учраас эцэг эх асран хамгаалагч нарт энэ өвчинөөс урьдчилан сэргийлж хүүхдээ товлолт вакцинд цаг тухайд нь хамруулах хэрэв вакцинд хамрагдаагүй бол дүүрэг өрх болон орон нутгийн сум дундын эмнэлэгт нөхөн вакцинд хамруулах шаардлагатай гэж мэдээллээ. Одоогоор манай улсад улаан бурхан өвчний тохиолдол бүртгэгдээгүй байгаа боловч халдвар тархах магадлал өндөр байгаа учираас иргэдийг аль болох халдварын эрсдэл өндөртэй оронд зорчихгүй байхыг анхааруулав.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.225.235.144)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.