ЦАГ АГААР: Ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай
Үйл явдал
/
2023-04-14
Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, Алтайн уулархаг нутаг болон тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай  байхыг анхааруулж байна.

 Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутаг болон тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг,  Идэр, Тэс, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 0 +5 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Туул, Хэрлэн голын хөндийгөөр +3 +8 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +12 +17 градус, бусад нутгаар +6 +11 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр.  +4 +6 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр.  +4 +6 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр.  +3 +5 градус дулаан байна.

 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.91.24)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.