Я.СОДБААТАР: Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлд "БҮХ НАМД санхүүжилт ОЛГОХ"-оор тусгагдсан
Үйл явдал
/
2023-04-15
Улс төрийн намуудын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хулийн төсөлтэй холбоотойгоор Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар мэдээлэл өглөө. Тэрбээр “Монгол Улсын Ерөнхийлөгч хууль санаачлах эрхийнхээ хүрээнд “Улс төрийн намуудын тухай хуулийн шинэчилсэн найруулгын" төслийг санаачлан УИХ-ын даргад өргөн барьж байна. Энэ удаагийн хууль долоон бүлэг 46 зүйлтэйгээр өргөн баригдлаа.

Нэгдүгээрт, Улс төрийн намуудыг хариуцлагажуулах томоохон заалтууд орлоо. Улс төрийн намууд ёс зүйтэй зөв хүн нэр дэвшүүлэх, хөгжлийн бодлогод нийцсэн мөрийн хөтөлбөр гаргахаас авахуулаад тусгаж өгсөн.

Хоёрдугаарт, Улс төрийн намуудыг бодлогын институт болгон төлөвшүүлэх шаардлага бидэнд зайлшгүй тулгарч байна. Хөгжийн бодлогоороо өрсөлдөж уралддаг байх хэрэгтэй. Энэ чиглэлийн чиг үүрэгтэй байх учиртай.

Гуравдугаарт, Улс төрийн намуудын санхүүжилтийг нээлттэй ил болгох асуудал нэн чухал учраас тайлан авдаг, аудит оруулдаг, хандивын хэмжээг ч гэсэн мөн тусгаж өгсөн.

Дөрөвдүгээрт, Нийгмийн бүлгүүдийн болон хүйсийн тэгш бус байдлуудыг тусгаж зааж өгсөн. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс гэх мэт оролцоог нэмэгдүүлж тэгш байдлыг эрхэмлэнэ.

Тавдугаарт, Намын дотоод ардчиллыг хангах бэхжүүлэх асуудлыг тусгаж өгсөн. Улс төрийн намын шинэчилсэн найруулгын хуулийн төслийг өнгөрсөн оноос хойш хэлэлцүүлж эхэлсэн.

Мөн УДШ-д бүртгэлтэй 35 намд санал хүргүүлж, 10 гаруй удаа хэлэлцүүлэг хийсэн.

Энэ удаагийн "Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгад" санхүүжилтийг ил тод шилэн болгох заалтууд орсон. Парламентад суудалтай улс төрийн намуудад өнөөдөр ч гэсэн төсвөөс мөнгө олгодог. Зөвхөн парламентад суудалтай намуудад төрийн санхүүжилт олгодог байсан бол одоо суудалгүй намуудад ч гэсэн төрийн санхүүжилт олгож өгөхөөр хуульд тусгасан.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.2.225)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.