Ж.Эрдэнэцэцэг: ӨРГӨӨ амаржих газрын ЭМЧ НАРЫН БУРУУТАЙ үйлдлээс болж миний хүү АМЬД ҮХДЭЛ боллоо. Би гомдолтой байна!!!
Г.Золбаяр
Үйл явдал
/
2023-04-15

Нэгдүгээр төрөх эмнэлгийн эмч, эх баригчдын буруутай үйлдлээс болж хүү нь эмчлэгдэх боломжгүй болж хохирсон иргэн хэвлэлд хандаж, ард түмнээсээ тусламж хүслээ. Тодруулбал, иргэн Ж.Эрдэнэцэцэг жирэмсэн тул амаржихаар “Өргөө” амаржих газарт 2022.10.22-ний үүрийн 5 цаг 30 минутад ургийн ус нь гарч өглөө 8 цагт ажил цугласан үед очсон боловч эмч нар ээлж хүлээлцэж байна хүлээгээд суу гэсэн учир 10 цагт төрөх өрөөнд орсон. Тухайн үед хүчтэй өвдөлт өгөхгүй ус нь гарсан хэвээр байсан. Эмчид хандтал сэдээлт эм өгөөд өвдөлт өгөхгүй байсан учраас дахин эм тавьж, үтрээнд  сэдээлт өгөх эм хийсэн. Ингээд түүнийг өвдөхгүй байгаа учраас хоёр хоног хүлээгээд 3 дахь хоногт хүүхдийг нь кисер хагалгаагаар төрүүлсэн гэв. Харамсалтай нь ураг хүчилтөрөгчийн архаг  дутагдалд орж сэхээнд оруулжээ. Хүүхдээс ковид илэрсэн гээд эх хүү хоёрыг тусад нь өрөөнд тусгаарлаад бүх эм тариаг гаднаас ар гэрээс нь авхуулж байсан бөгөөд эх хүү хоёрыг эмнэлгээс гарахад нь хүү чинь зүгээрээ гэж хэлээд гаргасан байна.

Гэвч хүү зүрхний ховдол цоорхой, хоёр түнх нь хоёулаа “С” хэлбэрийн дутуу бойжилттой байсныг зөв оношлоогүйн улмаас хүүгийн биеийн байдал маш хүнд тархины саажилттай, үеийн хүүхдүүдээс өсөлт бойжилтоор хоцорсон 100 хувийн асаргаанд шилжсэн аж.

 Хүүгийн гэр бүл “Өргөө” амаржих газарт маш их гомдолтой байгаа гэдгээ илэрхийлж, эмчилгээний зардалд тусламж хүслээ. Ж.Эрдэнэцэцэгийг төрөхөөр эмнэлэгт хандахад эх баригч эмч нар болох х.Мядагмаа н.Өлзий-Орших болон тасгийн эрхлэгчид гомдож түүний төрөх үйл явцад хайхрамжгүй сэтгэлгүй хандсан тухайн эмч нарын буруутай үйл ажиллагаанаас болж түүний хүү ийм болсон гэж үзэж байна гэлээ. Хүү бид хоёрт тохиолдсон зүйл дахиад өөр эх хүүхдэд тохиолдохгүй гэсэн баталгаа байхгүй учир нь төрөх эмнэлгийн эмч нар гар хардаг хүнд суртал гаргадаг төрөх гээд очсон ээж нарыг загнадаг гэж хэлэв. Одоо тэрээр хүүгээ эмчлүүлэхийн тулд хандивын аян өрнүүлсэн боловч 3 сарын хугацаанд 20 хувийн үр дүнтэй явж байгаа учраас түүний хүүд туслаж хандивт нэгдэхийг ард түмнээсээ хүслээ.   

Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.167.183)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.