Женко АН-ын жагсаалтын ХОЁРТ бичигдэж 2024 онд гишүүн болох тохироог Л.Гантөмөртэй хийсэн үү!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-04-15

Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуульд АН-ын жагсаалтын хоёрдугаарт бичигдэхээр тохирч Лу.Гантөмөрт намынхаа тамга, гэрчилгээг өгсөн байна. Монгол Улсын Их хурлаар “Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг хэлэлцэж буй. Дээрх хуулийг төслийг УИХ-д суудалтай МАН болон АН-ын гишүүд хамтран өргөн барьсан билээ. Хуулийн төсөлд УИХ-ын сонгуулийг хольмог тогтолцоогоор явуулж, улстөрийн намууд 38 нь нэр дэвшигч өрсөлдүүлж 38 хүн намын жагсаалтаар УИХ-ын гишүүн болох тохиролцоонд хүрээд буй билээ.

2020 оны УИХ-ын сонгуулиас хойш эвийн нар хараагүй Ардчилсан намынхан саяхан нэг туурганд багтаж, удирдах даргатай, дарах тамгатай болоод буй. Тэгвэл дээрх үйл явдлын гол эзэн нь, хөшигний араас удирдагч нь Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга байсан юм.

Ардчилсан намын даргаар сонгогдсон Лувсаннямын Гантөмөрийг Улсын дээд шүүхээс баталгаажуулж нэрийг нь бүртгэсэний дараа тус намынхан ойлголцох ажил эрчимжиж, улмаар Ардчилсан намын 33 жилийн ойн өдрөөр Х.Баттулга намынхаа гэрчилгээг Лу.Гантөмөрт өгсөн байна.

Лу.Гантөмөр ч хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай тохиролцоно. Тэгж байж тэр хүнээс намын тамга, гэрчилгээгээ авна” гэсэн байсан нь ёсоор болов.

Сонгуулийн тухай хуулийн хэлэлцүүлэгийн үеэр Х.Баттулга, Л.Гантөмөр нарын тохиролцооны нууц задрав. Учир нь Ардчилсан намын нэрээр жагсаалтах багтах эрхмүүдийн тэргүүн эгнээнд тэрбээр орохоо илэрхийлж баталгаажуулан тохирсоны эцэст гэрчилгээг нь өгсөн гэгдгийг эх сурвалжууд баталгаажуулсан юм.

Тэрбээр 2004 онд УИХ-ын гишүүн болсоноос хойш Засгийн газрын гишүүнээр хоёр ч удаа сонгогдож, 2017 онд Төрийн тэргүүнээр сонгогдон ажиллаж байсан эрхэм. Төрд хашиж болох бүхий л албыг хашсан энэ эрхэм 2024 онд намын жагсаалтаар УИХ-ын гишүүн болохоор улайрах нь цаанаа том шалтгаантай байх.

Нэг бол УИХ-ын гишүүний бүрэн эрхээр далайлгаж нэр холбогдоод буй гэмт хэргүүдийнхээ хөөн хэлэлцэх хугацааг хаалгах, эсвэл Төмөр зам, Сайншандын аж үйлдвэрийн парк шиг том төслүүд сэдэж мөнгө төгрөг эргэлдүүлэх гэж байж ч мэдэх. П.Очирбат, Н.Багабанди, Ц.Элбэгдорж нарын Ерөнхийлөгч байсан эрхмүүд улстөрөөс хөндийрөөд, хол байж болоод байхад яагаад Х.Баттулга, Н.Энхбаяр хоёр улстөр лүү улайран чичрээд байна вэ. Тэдэнд ямар их ашиг сонирхол, мөнгөний боломж байгаа вэ гэдэг асуулт гарч ирлээ!!!

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.71.211)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.