ЦАГ АГААР: Ихэнх нутгаар хуурайшил ихтэй байна
Үйл явдал
/
2023-04-16
Ойрын хоногуудад баруун аймгуудын ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай, ихэнх нутгаар хуурайшил ихтэй байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно. Салхи  зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 8-13 метр, Алтайн уулархаг нутаг болон говь, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Туул, Тэрэлж голын хөндий, Дарьгангын тал нутгаар +6 +11 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +18 +23 градус, бусад нутгаар +12 +17 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. +9 +11 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. +8 +10 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. +6 +8 градус дулаан байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.171.162)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.