Оросын алдарт блогчин В.Татарскийг ЭР ЗОРИГИЙН ОДОНГООР НЭХЭН ШАГНАЖЭЭ
Үйл явдал
/
2023-04-05

Ням гарагт Санкт-Петербург хотын нэг кафед бөмбөг дэлбэрэх үеэр Оросын цэрэг дайны сэдвээр бичдэг блогчин Владлен Татарский алагдсан билээ. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин эр зоригийн одонгоор Татарскийг нөхөн шагнах зарлиг гаргажээ. 

Оросын эрх баригчид энэ хэргийг Украины тусгай албад сөрөг хүчний улс төрч Алексей Навальныйгийн хүмүүстэй хамтран зохион байгуулсан “террорист халдлага” гэж үзсэн байна. Телеграм сошиал платформд хагас сая гаруй дагагчтай Татарский нь Оросын эрх баригчдын Украинд явуулж буй дайныг идэвхтэй дэмжигч байсан юм. Украины Донецк мужид төрсөн тэрбээр өмнө нь зэвсэгт дээрмийн хэргээр шоронд ял эдэлж байсан бөгөөд өөрийг нь салан тусгаарлагчид шоронгоос чөлөөлсний дараа Кремлийн бодлогыг тууштай дэмжигч болж байжээ.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.131.38.14)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.