АНУ-ын Ерөнхийлөгч асан Д.Трамп ОХУ-Укрианы дайнд одоогийн Ерөнхийлөгч Ж.Байденыг буруутгалаа
Үйл явдал
/
2023-04-04

ОХУ-ын Ерөнхийлөгч асан Д.Трамп Орос Украины эсрэг дайны тухай ярихдаа "Би тэдэнд зуу зуун "Javelin" пуужин өгсөн" гэж хэлжээ. Намайг цагаан ордонд байсан бол Путин Украин руу довтолж зүрхлэхгүй байсан, зөвхөн Америкийн одоогийн ерөнхийлөгчийн сул дорой, шийдэмгий бус байдлыг хараад л ийм үйлдэл хийсэн гэв. "Намайг явмагц Оросууд/ тэр даруй Украины хил рүү цэргээ илгээж эхэлсэн" гэж мэдэгджээ. 2022 оны хоёрдугаар сард Орос Украин руу халдсаны дараа "Путин Украины газар нутгийн нэг хэсгийг авах гэж байна" гэж мэдэгдэж байв. "Харин одоо бүтнээр нь авахаас нааш зогсохгүй" гэж бямба гарагт хэлжээ.

Түүнчлэн Трамп өөрийгөө дахин сонгогдвол  Оросын довтолгоог даруй зогсооно гэж амлав. "Би ерөнхийлөгч болмогц 24 цагийн дотор зорилгодоо хүрнэ" гэжээ. Түүнийг "Би дэлхийн гуравдугаар дайнаас урьдчилан сэргийлнэ гэж хэлэх цорын ганц нэр дэвшигч" гэж хэлэхэд нь олон нийт алга ташин дэмжсэн байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.131.47)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.