Д.Трамп ерөнхийлөгчөөр дахин сонгогдвол Украины дайныг 24 цагийн дотор зогсооно гэв
Үйл явдал
/
2023-04-06

АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трамп дахин ерөнхийлөгчөөр сонгогдвол Украины дайныг 24 цагийн дотор зогсооно гэж мэдэгдэв. Тэрээр долоо хоногийн өмнө өөрийгөө баривчлагдаж магадгүй гэж мэдэгдсэнээсээ хойш буюу өнгөрсөн бямба гарагт олон нийтийн өмнө анх удаа гарч үг хэлжээ.

Орос Украины эсрэг дайны тухай ярихдаа тэрээр ерөнхийлөгч байхдаа Украинд их хэмжээний зэвсэг нийлүүлж эхэлсэн гэдгийг дурссан байна. "Би тэдэнд зуу зуун "Javelin" пуужин өгсөн" гэж хэлжээ. Мөн Трампыг Цагаан ордонд байсан бол Путин Украин руу довтолж зүрхлэхгүй байсан, зөвхөн Америкийн одоогийн ерөнхийлөгчийн сул дорой, шийдэмгий бус байдлыг хараад л ийм үйлдэл хийсэн гэв.

"Намайг явмагц Оросууд тэр даруй Украины хил рүү цэргээ илгээж эхэлсэн" гэж Доналд Трамп хэлсэн байна.

2022 оны хоёрдугаар сард Орос Украин руу халдсаны дараа Трамп "Путин Украины газар нутгийн нэг хэсгийг авах гэж байна" гэж мэдэгдэж байв. "Харин одоо бүтнээр нь авахаас нааш зогсохгүй" гэж хэлжээ. Түүнчлэн өөрийгөө дахин сонгогдвол  Оросын довтолгоог даруй зогсооно гэж амлав. "Би ерөнхийлөгч болмогц 24 цагийн дотор зорилгодоо хүрнэ" гэжээ. Түүнийг "Би дэлхийн гуравдугаар дайнаас урьдчилан сэргийлнэ гэж хэлэх цорын ганц нэр дэвшигч" гэж хэлэхэд нь олон нийт алга ташин дэмжсэн байна.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.163.158)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.