Дорнод аймгийн 10 сум түймрийн эрсдэлийн аюултай түвшинд байна
Үйл явдал
/
2023-04-16

Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймаг, Сэлэнгэ, Булганы баруун, Хөвсгөлийн зүүн, Увсын баруун хэсэг түймрийн эрсдэлтэй түвшинд байна. 

Үүнээс Дорнод аймагт хуурайшилтийн зэрэглэлээр тооцоолсон түймрийн эсрдэлийн үнэлгээг гаргасан бөгөөд тус аймгийн 10 сум аюултай түвшинд байна гэж гарчээ. 

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхи, шуурга ихтэй байх тул ойн аж ахуйн арга хэмжээ, аялал зугаалга, агаар салхинд гарах зэргээр ой, хээрт зорчихдоо шүдэнз, татсан гал, цог, нурмыг бүрэн унтрааж болзошгүй түймрийн эрсдэлээс  урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.22.74.3)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.